/ Сүлжээний тохиргоо / Принтерээс Wi-Fi тохиргоог хийх / Wi-Fi Direct (Энгийн AP) холболтын тохиргоог хийх

Wi-Fi Direct (Энгийн AP) холболтын тохиргоог хийх

Энэ арга нь утасгүй роутергүйгээр принтерийг төхөөрөмжүүдэд шууд холбохыг танд зөвшөөрнө. Принтер нь утасгүй роутерийн үүргийг гүйцэтгэдэг.

  1. товчийг дарж байгаад, товчийг гэрэл ба гэрэл зэрэг анивчтал дарж барина.

    Үйлдэл дуустал хүлээнэ үү.

    Холболт үүсэхэд гэрэл асна.

    Тэмдэглэл:

    Хэрэв та Wi-Fi Direct-ийг идэвхжүүлбэл, сүлжээний үндсэн тохиргоог сэргээх хүртэл идэвхэжсэн хэвээр байх болно.

  2. Цаасаа ачаална.

  3. Принтер дээрх товчийг дор хаяж 5 секунд удаан дар.

    Сүлжээний төлөвийн хуудсыг хэвлэнэ.Та Wi-Fi Direct (Simple AP)-н нууц үг болон SSID-гаа энэ хуудаснаас шалгаж болно.

    Тэмдэглэл:

    Хэрэв та товч дээр 5 секундаас бага дарвал сүлжээний холболтын тайлан хэвлэгдэнэ.Wi-Fi Direct (Simple AP)-н нууц үг болон SSID нь энэ тайлан дээр хэвлэгдээгүй болохыг анхаарна уу.

  4. Компьютерийн сүлжээний холболтын дэлгэц эсвэл ухаалаг төхөөрөмжийн Wi-Fi дэлгэц дээрээс сүлжээний төлөвийн хуудас дээр харуулсан SSID-г сонго.

  5. Сүлжээний төлөвийн хуудсанд хэвлэгдсэн нууц үгийг компьютер эсвэл ухаалаг төхөөрөмжиндөө оруулна.

    Та Wi-Fi Direct-н төлөвийг сүлжээний төлөвийн хуудас дээр баталгаажуулна.

Тэмдэглэл:

Та ухаалаг төхөөрөмжөөс Wi-Fi Direct холболтыг ашиглан холбогдох үед (Андройдод)

Та Андройдын төхөөрөмжөөр Wi-Fi Direct-г ашиглан принтерт холбогдох үед принтер дээр гэрэл болон гэрэл зэрэг асах болно.

Холболтын хүсэлтийг хүлээн авах бол товчийг дар.

Холболтын хүсэлийг үл хүлээн авах бол товчийг дар.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах цахим хуудасны tЗөвлөмжүүд хэсгийг харна уу.

http://epson.sn > Дэмжлэг