Epson iPrint ашиглах

Epson iPrint нь ухаалаг утас эсвэл таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөс фото зураг, баримт, вэб хуудсыг хэвлэх боломжтой програм юм. Принтертэй ижил утасгүй сүлжээнд холбогдсон ухаалаг төхөөрөмжөөс хэвлэх дотоод хэвлэлт, эсвэл, интернэтээр дамжуулан алсын байрлалаас хэвлэх алсын хэвлэлтийн аль нэгийг сонгох боломжтой. Алсын хэвлэлтийг ашиглахын тулд принтерээ Epson Connect үйлчилгээнд бүртгүүлнэ.

Хэрэв та принтерийг сүлжээнд холбогдоогүй байхад Epson iPrint-г эхлүүлбэл, принтер лүү холбохыг зааварчилсан мэдэгдэл гарч ирнэ. Холболтыг дуусгахын тулд зааварчилгааг дагна уу. Үйл ажиллагааны нөхцөлд доорхи URL-г харна уу.

http://epson.sn