Epson Photo+ нь төрөл бүрийн загвартайгаар фото зураг хялбараар хэвлэх боломж олгодог програм юм. Та мөн баримтынхаа урьдчилан харагдах байдлыг харж байхдаа зурагт засвар оруулж, байрлалыг тохируулж болно. Та мөн дуртай газраа бичвэр болон марк нэмж өөрийн зургаа улам өнгөлөг болгож болно. Жинхэнэ Epson фото цаасан дээр хэвлэх үед, бэхний гүйцэтгэл дээд зэргээр ихсэж гайхалтай сайхан өнгөтэйгээр хэвлэж гаргадаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.
Энэхүү программ хангамжийг ашиглахын тулд принтерийн драйверийг суулгах шаардлагатай.
Windows 10
Эхлэх товч дээр дарж, дараа нь Epson Software > Epson Photo+ сонгоно уу.
Windows 8.1/Windows 8
Хайлтын талбар дээр программ хангамжийн нэрийг оруулж, дараа нь гарч ирсэн тэмдгийг сонгоно.
Windows 7/Windows Vista/Windows XP
Эхлэх товч дээр дарж Бүх программ эсвэл Программ > Epson Software > Epson Photo+-г сонгоно.
Очих > Аппликэйшнүүд > Epson Software > Epson Photo+-г сонго.