/ Хэвлэх / Mac OS дээрх принтерийн драйвераас хэвлэх / Хэвлэлтийн үндсэн мэдээлэл

Хэвлэлтийн үндсэн мэдээлэл

Тэмдэглэл:

Програмаас шалтгаалж үйлдлүүд нь ялгаатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг програмын тусламжаас үзнэ үү.

  1. Хэвлэхийг хүссэн файлаа нээ.

    Хэрэв өмнө ачаалаагүй бол принтерт цаасыг ачаал.

  2. Хэвлэх харилцах цонход хандахын тулд Хэвлэх-ийг Файл цэс буюу өөр бусад удирдлагаас сонго.

    Хэрэв шаардлагатай бол, Дэлгэрэнгүйг Харуулах эсвэл-г дарж хэвлэх цонхыг томруул.

  3. Принтерээ сонгоно.

  4. Дэлгэгддэг цэснээс Хэвлэх Тохиргоо-г сонгоно.

    Тэмдэглэл:

    OS X Mountain Lion болон дараагийн хувилбаруудад, Хэвлэх Тохиргоо цэс гарч ирэхгүй бол, Epson принтерийн драйвер зөв суулгагдаагүй байна гэсэн үг.

    Системийн Тохируулгууд цэс > Принтер & Сканнер (эсвэл Хэвлэх & Сканнердах, Хэвлэх & Факсдах)-аас сонгож, принтерийг устгаад дахин нэмнэ. Принтер нэмэх зааврыг дараахаас харна уу.

    http://epson.sn

  5. Шаардлагатай бол тохиргоог өөрчил.

    Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд принтерийн драйверын цэсийн сонголтыг харна уу.

  6. Хэвлэх товчийг дар.