Бэхний картридж ба бусад зарцуулалтыг солих
Факс илгээх, хүлээн авахад үүсэх асуудлууд
Цаастай цуг ирэх зааврын хуудсыг унших.
Жинхэнэ Epson цаасны тусламжтай өндөр чанартай хэвлэх бол цаасанд дагалдан ирсэн хуудсанд заасан орчинд байгаа цаасыг ашиглана уу.
Ачаалахаас өмнө цаасны өнцгийг имэрч эгнүүлэх. Фото цаасыг имэрч нугалж болохгүй. Тэгсэн тохиолдолд цаасны хэвлэх талд гэмтэл учруулна.

Хэрэв цаас нугаларсан бол ачаалахаас өмнө түүнийг тэнийлгэж, эсрэг талаар нь бага зэргээр нугална. Нугаларсан цаасан дээр хэвлэх нь хэвлэх үед цаасыг бөглөрөх, бохирдоход хүргэнэ.

Үрчийсэн, урагдсан, зүссэн, нугалсан, чийгтэй хэт зузаан, эсвэл хэт нимгэн наалт наасан цаасыг ашиглахгүй. Эдгээр төрлийн цаасыг ашигласнаас цаас бөглөрөх, хэвлэмэл материал бохирдоход хүргэнэ.
Уртынхаа дагуу ширхэгтэй цаас ашиглаж байгаа эсэхээ магадлаарай. Хэрэв та ямар төрлийн цаас ашиглаж байгаагаа сайн мэдэхгүй байвал, цаасны баглааг шалгах буюу үйлдвэрлэгчтэй холбоо барьж цаасны үзүүлэлтийг магадлаарай.