Дууг тохируулна.
Дуугүй
Бүх дууг хаах бол Асаах сонгоно.
Энгийн горим
Товч Дарах зэргээр дууны түвшинг сонгоно.
Чимээгүй горим
Товч Дарах зэргийг Чимээгүй Горим дээрээс дарж дууны түвшинг сонгоно.
Худалдан авалтын байршилаас хамаарч таны бүтээгдэхүүнд энэ тохиргоо байхгүй байж болно.
Асаах сонгож хэвлэх үеэр дуу чимээг бууруулна уу, гэхдээ энэ хэвлэлтийн хурдыг бууруулж болзошгүй.Таны сонгосон цаасны төрөл ба хэвлэлтийн чанарын тохиргооноос хамаарч, хэвлэгчийн оновчлолын түвшинд ялгаа гарахгүй байж болзошгүй.
Худалдан авсан газраас хамааран таны бүтээгдэхүүнд энэ онцлог эсвэл Унтраах Тохиргоо онцлог байж болно.
Тодорхой хугацаанд ашиглаагүй үед энэ тохиргоог сонгож принтерийг автоматаар унтраана уу. Эрчим хүчний удирдлага хэрэгжих хүртэлх хугацааг тохируулах боломжтой. Энэ хугацааг ямарваа нэг хэмжээгээр ихэсгэх нь принтерийн эрчим хүчний хэмнэлтэд нөлөөлнө. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийхээс өмнө байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь тунгаан бодоорой.
Худалдан авсан газраас хамааран таны бүтээгдэхүүнд энэ онцлог эсвэл Автоматаар Унтрах цаг онцлог байж болно.
Идэвхгүй бол Унтраах
Хэрэв тодорхой хугацаанд ашиглаагүй бол энэ тохиргоог сонгож принтерийг автоматаар унтраана уу. Энэ хугацааг ямарваа нэг хэмжээгээр ихэсгэх нь принтерийн эрчим хүчний хэмнэлтэд нөлөөлнө. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийхээс өмнө байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь тунгаан бодоорой.
Салгагдсан бол Унтраах
Энэ тохиргоог сонгож LINE порт зэрэг бүх порт салгагдсанаас 30 минутын дараа принтерийг унтраана. Энэ онцлог таны бүсээс хамаараад байхгүй байж болно.
Огноо/Цаг
Одоогийн цаг, огноог оруулна.
Өдрн гэрл хэмнх цаг
Өөрийн бүсийн зуны цагийн тохиргоог сонгоно.
Цагийн зөрүү
Орон нутгийн цаг болон UTC (Үндсэн Цагийн Бүс)-ийн хоорондох цагийн зөрүүг оруулна.
Принтерийг ашиглаж байгаа улс эсвэл бүсийг сонгоно уу. Хэрэв та улс эсвэл бүсийг өөрчилвөл таны факсын тохиргоо өгөгдмөл рүүгээ буцаж, та тэднийг дахин сонгох ёстой.
Принтер ямар нэг үйлдэл хийгээгүй үед идэвхгүй горимд (эрчим хүч хэмнэх горим) шилжих хугацааг тохируулна уу. Тохируулсан хугацаа өнгөрсөний дараа LCD дэлгэц харлана.
2 талаар хэвлэхэд алдаа гарсан эсвэл санах ой дүүрэн гэсэн алдаа гарсан үед гүйцэтгэх үйлдлийг сонгоно.
Асаах
2 талаар хэвлэхэд алдаа гарсан эсвэл санах ой дүүрэн гэсэн алдаа гарахад зөвхөн принтерийн боловсруулж чадах хэмжээнд зөвхөн хэвлэх үед анхааруулга харуулж, нэг талт горимоор хэвлэнэ.
Унтраах
Алдааны мессежийг харуулж хэвлэлтийг цуцлана.