Факс тохрг визрд принтерийг факс илгээж хүлээн авахад бэлдэхийн тулд факсын үндсэн онцлогуудыг тохируулдаг.
Принтер анх удаа ассан үед Визардыг автоматаар харуулна. Та принтерийн хянах самбараас визардыг гараар харуулах боломжтой. Принтерийг анх удаа асаах юмуу холболтын орчин өөрчлөгдсөн үед визард алгассан тохиолдолд визардыг дахин ажиллуулах шаардлагатай.
Доорх зүйлүүдийг визардаар тохируулна.
Толгой (Таны Утасны Дугаар болон Факсын Толгой)
Хүлээн авах Горим (Автомат эсвэл гар аргаар)
Доорх зүйлүүдийг холболтын орчны дагуу автоматаар тохируулна.
Дуудах Горим (жишээ нь Дохио эсвэл Чичиргээ)
Шугамын Төрөл (PSTN эсвэл PBX)
Залгах дуу илрэх
DRD Тохируулга
Үндсэн Тохиргоо доторх бусад зүйлүүд хэвээрээ үлдэнэ.
Дэлгэцэн дээрх зааварчилгааг дагаж Факс тохрг визрд-г асааж Үндсэн Тохиргоо ийнэ.
Утасны шугамд хэдийнэ холбогдсон үед.
Дарааллын төгсгөлд факсын холболтын автомат шалгалт хийгддэг тул, визардыг эхлэхээс өмнө принтерийг утасны шугамтай холбох ёстой.
Принтерийн хянах самбар дээрх үндсэн дэлгэцээс Тохиргоо-г сонго.
Зүйлийг сонгохын тулд
товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.
Факсын тохиргоо > Факс тохрг визрд-г сонгоно.
Дэлгэц дээр харагдах мессежийг шалгаад Урагшлах-г сонго.
Тохиргоо эхэлнэ.
Факсын толгой оруулах дэлгэц дээр танай компанийн нэр зэрэг илгээгчийн нэрийг оруулаад OK сонго.
Таны илгээгчийн нэр болон факсын дугаар гадагш илгээх факс дээр толгой хэлбэрээр харагдана.
Утасны дугаар оруулах дэлгэцэн дээр факсынхаа дугаарыг оруулаад Үргэлжлүүлэх сонго
DRD Тохируулга дэлгэц дээр, дараах тохиргоог хийгээрэй.
Телефон утасны олон компанийн санал болгодог утасны аяны онцгой үйлчилгээ (компани бүрт үйлчилгээний нэр өөр байдаг), нэг утасны шугам дээр хэд хэдэн утасны дугаартай байх боломжийг олгоно. Дугаар бүрт хэд хэдэн аяны төрлийг оноодог. Та дуут дуудлагад нэг дугаар, факсын дуудлагад өөр дугаарыг ашиглах боломжтой. DRD дээр факсанд оноосон аяны төрлийг сонгоно.
Бүс нутгаас хамаарч, Асаах ба Унтраах нь DRD-н сонголт хэлбэрээр харагдана. Тусгай дуудлагын тохиргоог ашиглахын тулд, Асаах-г сонгоно.
Авах горим Тохиргоо дэлгэц дээр принтерт холбосон утасны төхөөрөмжөө ашиглаж буй эсэхээ сонгоно.
Авах горим Тохиргоо дэлгэц дээр факсыг автоматаар хүлээн авахыг хүсч буй эсэхээ сонгоно уу.
Батлах дэлгэц дээр харагдаж буй өөрийн хийсэн тохиргоогоо шалгаад дараа нь Урагшла-г сонго.
Тохиргоог засах өөрчлөхийн тулд
товч дээр дарна.
Факсын холболтыг шалгах дэлгэцэн дээрээс Шалгаж эхлэх сонгож факс холболтын шалгалтыг ажиллуулж, дэлгэцэн дээр танд шалгалтын үр дүнг хэвлэхийг сануулсан зурвас гарч ирэхэд Хэвлэх-г сонгоно.
Холболтын төлөвийг шалгасан шалгалтын үр дүнгийн тайланг хэвлэнэ.
Мэдээлсэн асуудал байвал, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд тайлан дээрх зааврыг дагана.
Хэрэв Шугамын төрөл-г сонго дэлгэц гарч ирвэл, шугамын төрлийг сонго.
- Та принтерээ PBX утасны систем, терминалийн адапторт холбож байхдаа PBX-г сонгоно уу.
- Та принтерээ стандарт утасны шугамд холбож байхдаа PSTN-г сонгоно уу. Залгах ая илрүүлэх мессеж дэлгэц дээр гарч ирэх үед OK товчийг дарна уу. Гэвч, залгах ая илрүүлэх тохиргоог идэвхгүй болгосноор принтер залгах үедээ факсын дугаарын эхний орныг алгасч, буруу дугаарлуу факс явуулах магадлалтай.