/ Факсдах / Принтер ашиглаж факс илгээх / Хяналтын самбар ашиглаж факс илгээх / Хяналтын самбар ашиглаж факсыг автоматаар илгээх

Хяналтын самбар ашиглаж факсыг автоматаар илгээх

Та хяналтын самбар дээрээс хүлээн авагчийн факсын дугаарыг оруулан факс илгээж болно.

  1. Эхийг байрлуул.

    Нэг дамжуулалтаар 100 хүртэлх хуудсыг илгээх боломжтой; гэвч үлдсэн санах ойн хэмжээнээс хамааран 100 хуудаснаас цөөн факсыг ч илгээх боломжгүй байж болно.

  2. Үндсэн дэлгэцээс Факс-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  3. Хүлээн авагчийг зааж өгнө.

    Та ижил монохромт факсыг 100 хүртэлх хүлээн авагч руу илгээж болно. Гэхдээ өнгөт факсыг нэг удаад зөвхөн нэг хүлээн авагчид илгээж болно.

    • Гараар оруулахын тулд: Факсын дугаарыг тооны товчийг ашиглан оруулаад OK товчийг дарна.
      - Пауз (залгах үеэр гурван секундийн пауз) нэмэх бол товчийг дарна уу.
      - Хэрэв та Шугамын Төрөл дээр гадаад нэвтрэх код тохируулсан бол, бодит нэвтрэх кодын оронд факсын дугаарын өмнө "#" (чагт)-г оруулна уу.
      Тэмдэглэл:
      Хэрэв та өөрөө факсын дугаарыг оруулж чадахгүй бол Аюулгүй байдал дэх Шууд Дуудах Хязгаарлалт нь Асаах гэж тохируулагдана. Харилцагчийн жагсаалт эсвэл илгээсэн факсын түүхээс факс хүлээн авагчийг сонго.
    • Харилцахын жагсаалтаас сонгох бол: товчийг дарж дараа нь илгээхийг хүссэн харилцагчаа сонгоно. Хэрэв таны илгээхийг хүссэн хүлээн авагч Харилцагч-д бүртгэгдээгүй бол Харилцахууд менежер-д бүртгүүлнэ үү.
      Факс > Цэс > Харилцахууд менежер
    • Илгээсэн факсын түүхээс сонгох бол: товчийг дарж дараа нь хүлээн авагчаа сонгоно уу.
    Тэмдэглэл:

    Оруулсан хүлээн авагчаа устгахын тулд товчийг Факс дэлгэц дээрээс дарж, хүлээн авагчаа сонгоод, дараа нь OK товчийг дарна. товчийг дарж дуусган Факс дэлгэцрүү буцна.

  4. OK товчийг дарж, дараа нь Скандах тохиргоо эсвэл Факс илгх тохирг-г сонгон нягтаршилт болон илгээх арга зэрэг хэрэгтэй тохиргоог хийнэ.

  5. товчийг Факс дэлгэц рүү буцаж ирэх хүртэл дарж, дараа нь товчийг дарж факс илгээнэ.

  6. Илгээж дуусангуут эх хувийг авна уу.

Тэмдэглэл:
  • Хэрэв факсын дугаар завгүй эсвэл ямар нэг асуудал гарвал, принтер нэг минутын дараа автоматаар дахин дуудна.

  • Илгээхээ болихын тулд, товчийг дарна.

  • Принтер скандах, илгээх ажиллагааг зэрэг явуулж буй тул факсыг өнгөтөөр илгээхэд илүү их хугацаа зарцуулна. Принтер өнгөтөөр факс илгээж байх зуур та бусад тохиргоог ашиглах боломжгүй.