Та доорх принтерийн хянах самбар дээрээс цэсийг олох боломжтой:
Тохиргоо > Факсын тохиргоо > Авах тохиргоо
|
Заалт |
Тодорхойлолт |
|---|---|
|
Комд хадгалах |
Хүлээн авсан факсыг принтерт холбогдсон компьютер дээр PDF файлаар хадгалдаг. Та ердөө FAX Utility-г ашиглан үүнийг Тийм гэж тохируулах боломжтой. FAX Utility-г компьютер дээрээ урьдчилан суулгана. Үүнийг Тийм гэж тохируулсны дараа, та үүнийг Тийм Хэвлэх болгон өөрчилж болно. |
|
Автомат багасгах |
Цаасны эх үүсвэрт байгаа цаасанд тааруулахын тулд багасгасан, том хэмжээтэй бичиг баримттай хүлээн авсан факсыг багасгаж хэвлэнэ. Хүлээж авсан мэдээллээс шалтгаалж үргэлж багасгах боломжгүй байж болно. Энэхүү тохиргоог унтраавал, том баримт бичгүүд олон хуудсан дээр анхны хэмжээгээрээ хэвлэгдэх, эсвэл хоёрдогч хоосон цаас үйлдвэрлэх болно. |
|
Хувсн хдс тохирг |
Хүлээн авсан бичиг баримтын хэмжээ нь принтерт ачаалагдсан цаасны хэмжээнээс том байх үед хүлээн авсан факсыг салангид хуудсанд хэвлэнэ. |
|
Автомат эргүүлэх |
Хөндлөн хэлбэрээр хүлээн авсан, A5 хэмжээтэй бичиг баримтын факсыг эргүүлснээр тэд A5 хэмжээтэй цаасан дээр хэвлэгдэнэ. Энэ тохиргоог A5 хэмжээг Тохиргоо > Принтерийн Тохиргоо > Цаасны Эх Тохиргоо > Цаасны тохиргоо > Цаасны Хэмжээ дээр тохируулсан үед хэрэглэнэ. Унтраах-г сонговол, хөндлөн хэлбэртэй A5 хэмжээтэйгээр хүлээн авсан факсуудыг, A4 босоо бичиг баримттай ижил өргөнтэй тооцож A4 хэмжээтэй факстай адил хэвлэнэ. |
|
Хүлээн авагчийн мэдээллийг нэмэх |
Илгээгч толгойн мэдээллийг оруулаагүй ч гэсэн хүлээн авсан факсын хүлээн авах мэдээллийг хэвлэнэ. Хүлээн авах мэдээлэлд хүлээн авсан огноо цаг, илгээгчийн ID, хүлээн авах ID, хуудасны дугаар (тухайлбал "P1") багтана. Хувсн хдс тохирг-г идэвхжүүлэх үед хуваах хуудасны тоо мөн орно. |
|
2-талт |
Хүлээн авсан факсын олон хуудсыг цаасны хоёр талаар хэвлэнэ. |
|
Хэвлэж эхлэх цаг |
Сонголтуудыг сонгож хүлээн авах факсуудыг хэвлэж эхэлнэ үү.
|
|
Давтагд жиших |
Эхний хуудас нь хамгийн сүүлд (гаралт нь дээд талд) хэвлэгдэх учир хэвлэгдсэн бичиг баримтууд нь зөв хуудасны дарааллаар давхарлагдана. Принтерийн санах ой багассан үед, энэхүү тохиргоог ашиглах боломжгүй байж болно. |
|
Хэвлэл зогсоох цаг |
Зогсох Цаг-с Дхн эхл Цаг хүртэл таны зааж өгсөн хугацааны туршид принтер принтерийн ой санамжид хүлээн авсан бичиг баримтуудыг хэвлэхгүйгээр хадгална. Шөнийн цагт дуу чимээнээс хамгаалах, таныг байхгүй хооронд нууц мэдээллийг задруулахаас сэргийлэх зорилгоор энэхүү тохиргоог ашиглаж болно. Энэхүү үйлдлийг ашиглахын өмнө, хангалттай сул зай байгаа эсэхийг магадлаарай. Та үүнийг Унтраах тохиргоонд тавьсан бол дахин эхлэх цагаас өмнө ч хүлээн авсан бичиг баримтуудыг хэвлэж болно. |
|
Чимээгүй Горим |
Факс хэвлэх үед гардаг принтерийн чимээг бууруулна, гэхдээ принтерийн хурд удааширч болзошгүй. |