Үндсэн Тохиргоо Цэс

Та доорх принтерийн хяналтын самбар дээрээс цэсийг олно.

Тохиргоо > Факсын тохиргоо > Үндсэн Тохиргоо

Зүйлс

Тодорхойлолт

Факсын Хурд

Факс дамжуулах хурдыг сонгоно. Гадаадаас факс авах/гадаад руу илгээх үед болон та IP (VoIP) утасны үйлчилгээ ашиглах үед холболтын алдаа байнга тохиолддог бол Удаан(9,600bps)-г сонгохыг бид санал болгож байна.

ECM

Телефон утасны шугамын дуунаас үүссэн факс дамжуулах алдааг автоматаар засна (Алдаа засах горим). Энэхүү тохиргоог идэвхгүй болговол, та баримт бичгийг өнгөтөөр явуулж хүлээж авч чадахгүй болно.

Залгах дуу илрэх

Залгаж эхлэхээс өмнө залгах дууг илрүүлнэ. Принтер нь PBX (Хувийн салбарын солилцох) эсвэл дижитал утасны сүлжээнд холбогдсон, принтер залгаж эхлэхдээ алдаа гаргах болно. Энэ тохиолдолд, Шугамын Төрөл тохиргоог PBX болгож өөрчилнө. Ингээд болохгүй бол, энэхүү тохиргоог идэвхгүй болго. Гэвч, энэхүү тохиргоог идэвхгүй болгосноор факсын дугаарын эхний орон гээгдэж, факс буруу дугаар руу илгээгдэж болзошгүй байдаг.

Дуудах Горим

Принтерт холбосон утасны системийн төрлийг сонгоно. Чичиргээ дээр тохируулсан үед, та залгах горимоо (“T”-г оруулсан) дээр дарж факсын дээд дэлгэц дээр дугаар оруулангаа пульсээс тон руу түр зуур шилжүүлж болно. Энэ онцлог таны бүс эсвэл улсаас хамаараад байхгүй байж болно.

Шугамын Төрөл

Принтерт холбосон шугамын төрлийг сонгоно.

Принтерийг дотуур утас ашигладаг, гадаад шугам руу орохын тулд 0, 9 зэрэг гадагшаа хандалтын код шаарддаг орчинд ашиглах үед, PBX-г сонгож дараах тохиргоог хийнэ. Хандалтын кодыг бүртгүүлсэн бол, гадаад факсын дугаар руу факс илгээхдээ хандалтын кодын оронд # (чагт)-г оруул. DSL модем эсвэл терминал адаптар хэрэглэдэг орчинд, PBX дээр тохируулах нь зүйтэй.

Та тухайлбал 0 ба 9 гэсэн гадаад нэвтрэх код бүхий Харилцагч дээр байгаа хүлээн авагч нарт факс явуулах боломжгүй. Хэрэв та Харилцагч дээр байгаа хүлээн авагчдыг 0 ба 9 гэсэн гадаад нэвтрэх код ашиглан нэмсэн бол нэвтрэх кодыг Хэрэглэхгүй болгон тохируул. Эс бөгөөс, та кодыг Харилцагч дээрээс # болгон өөрчлөх ёстой.

Толгой

Илгээгчийн нэр болон факсын дугаараа оруулна. Энэ нь гадагш явж буй факсны толгой болж харагдана.

  • Таны Утасны Дугаар: Та 0–9 + эсвэл зай ашиглан 20 хүртэл тэмдэгтийг оруулж болно.

  • Факсын Толгой: Та 21 хүртэлх илгээгчийн нэрийг бүртгүүлэх боломжтой. Та илгээгчийн нэрд 40 хүртэлх тэмдэгтийг оруулах боломжтой.

Хүлээн авах Горим

Хүлээн авах горимыг сонгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбогдох мэдээллээс харна уу.

DRD

Хэрэв та утасны компанийхаа тусгай дуудлагын аяны үйлчилгээнд бүртгүүлсэн бол, ирж буй факст ашиглах дуудлагын аяыг сонго. Телефон утасны олон компанийн санал болгодог тусгай дуудлагын аяны үйлчилгээ (компани бүрт үйлчилгээний нэр өөр байдаг) нь, нэг утасны шугам дээр хэд хэдэн утасны дугаартай байх боломжийг олгодог. Дугаар бүрт ялгаатай дуудлагын аяыг онооно. Та дуут дуудлагад нэг дугаар, факсын дуудлагад өөр дугаарыг ашиглах боломжтой. Бүс нутгаас хамаарч, энэ сонголт нь Асаах эсвэл Унтраах байж болно.

Хариулах дуудлг

Принтер автоматаар факс хүлээн авахаас өмнө дуугарах дуудлагын тоог сонгоно.

Алсаас авах

Та принтертэй холбогдсон утсаар ирж буй факсын дуудлагад хариу өгөх үед, та утсаа ашиглан код оруулж факс хүлээн авч эхлүүлэх боломжтой.

Эхлэлийн кодыг тохируулж эсвэл өөрчлөхийн тулд Алсаас авахАсаах болгож тохируулаад 0–9, *, # ашиглан хоёр тэмдэгт оруул.

Татгалзах факс

  • Татгалзах факс: Хэрэггүй факсуудаас хүлээн авахаас татгалзах сонголтуудыг сонгоно уу.

    • Тас дугаар жагс: хэрвээ нөгөө талын утасны дугаар татгалзсан дугаарын жагсаалтад байгаа бол ирж буй факсаас татгалзах эсэхийг тохируул.

    • Факс толгй бланк: хэрвээ нөгөө талын утасны дугаар нь блоклогдсон бол хүлээн авч буй факсаас татгалзах эсэхийг тохируул.

    • Харилцахд байхгүй: хэрвээ нөгөө талын утасны дугаар харилцагчийн бүртгэлд байхгүй бол факс хүлээн авахаас татгалзах эсэхийг тохируул.

  • Хаасан Дугаарын Жагсаалтыг засах: Та 30 хүртэл дугаарыг факс болон дуудлага хүлээн авахаас татгалзахд бүртгүүлж болно. Та 0–9, *, #, эсвэл зай ашиглан 20 хүртэл тэмдэгтийг оруулна уу.