Бэхний картридж ба бусад зарцуулалтыг солих
Факс илгээх, хүлээн авахад үүсэх асуудлууд
Та дуудлага шилжүүлэх үйлчилгээнд бүртгүүлсэн бол, принтер факс хүлээн авах боломжгүй байж магадгүй. Үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барина уу.
Хэрэв принтерт телефон утас холбоогүй бол, Хүлээн авах Горим тохиргоог хянах самбар дээрх Автомат руу шилжүүлнэ.
Дараах тохиолдлуудад принтерийн санах ой дуусч факс хүлээн авч чадахгүй. Санах ой дүүрсэн алдааг хэрхэн шийдэх талаарх мэдээллийг асуудал шийдвэрлэхээс лавлаарай.
Хүлээн авсан бичиг баримтын тоо 100 бичиг баримт болж дээд хэмжээнд хүрлээ.
Принтерийн санах ой дүүрсэн (100%).
Илгээгчийн факсны дугаар Тас дугаар жагс-д бүртгэлтэй эсэхийг шалгана уу. Тас дугаар жагс нь Татгалзах факс дээр идэвхжсэн үед энэ жагсаалтад нэмэгдсэн дугааруудаас илгээгдсэн факсууд блоклогдоно.
Толгойн мэдээлэл тэдний факсын машин дээр байгаа эсэхийг илгээгчээс асууна уу. Факс толгй бланк-г Татгалзах факс дээр идэвхжүүлэх үед толгойн мэдээлэлгүй факсууд блоклогдоно.
Илгээгчийн факсны дугаар харилцах жагсаалт дээр бүртгэгдсэн эсэхийг шалгана уу. Харилцахд байхгүй нь Татгалзах факс дээр идэвхжсэн үед энэ жагсаалтад бүртгүүлээгүй дугааруудаас илгээгдсэн факсууд блоклогдоно.