/ Сүлжээний тохиргоо / Ухаалаг төхөөрөмжтэй холбох / Android төхөөрөмжүүдэд Wi-Fi Direct ашиглан холбогдох

Android төхөөрөмжүүдэд Wi-Fi Direct ашиглан холбогдох

Энэ арга нь принтерийг шууд таны Android төхөөрөмжтэй утасгүй роутерээр холбох боломжийг олгоно. Энэ функцыг ашиглахад дараах нөхцлүүд шаардагдана.

  • Android 4.4 эсвэл сүүлийн хувилбар

  • Epson iPrint 7.0 дугаар хувилбар эсвэл сүүлийн хувилбар

Epson iPrint нь ухаалаг төхөөрөмжөөс хэвлэхэд ашиглагддаг. Ухаалаг төхөөрөмж дээр урьдчилаад Epson iPrint-г суурилуул.

Тэмдэглэл:

Та эдгээр тохиргоонуудыг холбохыг хүсэж буй принтер болон ухаалаг төхөөрөмждөө зөвхөн ганц удаа хийх болно. Wi-Fi Direct-ээ идэвхигүй болгож эсвэл сүлжээний тохиргоогоо өгөгдмөл утга руу нь сэргээгээгүй л бол та эдгээр тохиргоонуудыг дахин хийх шаардлагагүй.

  1. Үндсэн дэлгэцээс Wi-Fi Тохируулга-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  2. Wi-Fi Direct-ийг сонго.

  3. Мессежийг шалгаад дараа нь цааш үргэлжлүүлэхийн тулд OK товчийг дарна уу.

  4. Мессежийг шалгаад дараа нь цааш үргэлжлүүлэхийн тулд OK товчийг дарна уу.

  5. Android-ийг сонго.

  6. Ухаалаг төхөөрөмж дээр Epson iPrint-г эхлүүл.

  7. Epson iPrint дэлгэц дээр Printer is not selected.-г товш.

  8. Холбохыг хүсэж буй принтерийг сонгоно уу.

    Принтерийг сонгохын тулд принтерийн хянах самбар дээр гарч ирж буй мэдээллийг харна уу.

    Тэмдэглэл:

    Android төхөөрөмжөөс хамааран принтерүүд харагдахгүй байж болно. Хэрвээ принтерүүд харагдахгүй бол Бусад ҮС-тэй төхөөрөмжүүд-г сонгож холбогдоно уу. Холбогдохын тулд доорх “Холбогдох мэдээлэл”-ийг харна уу.

  9. Төхөөрөмжийн холболтын батлах дэлгэц гарч ирэх үед Зөвшөөр.-г сонгоно уу.

  10. Принтерийн хянах самбар дээрээс OK товчлуурыг дарна уу.

Принтерт өмнө холбогдож байсан ухаалаг төхөөрөмжүүдийн хувьд, дахин холбохын тулд ухаалаг төхөөрөмжийн Wi-Fi дэлгэц дээрх сүлжээний нэрийг (SSID) сонгоно уу.